• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ Б.АЛТАНШАГАЙ МОНГОЛ БИЧГЭЭР УРАН ЯРУУ БИЧИХ ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-07 17:00:28
Үзсэн: 456

БАЙЛДАГЧ Б.АЛТАНШАГАЙ МОНГОЛ БИЧГЭЭР УРАН ЯРУУ БИЧИХ ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-07 17:00:28 Үзсэн: 456



   Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон Монгол бичгээ хадгалан хамгаалж, сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх идэвхийг өрнүүлэх, бүх нийтийг сургах, монгол бичгийн хэрэглэх орчныг бий болгох зорилгоор монгол бичгийн уралдааныг Батлан хамгаалах яамнаас жил бүр Зэвсэгт хүчний офицер ахлагч, ажилтан алба хаагч багш, судлаач, оюутан сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулдаг билээ.

    Уралдаанд Зэвсэгт хүчний нэгтгэл анги, байгууллагын алба хаагчид алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших, цэвэр сайхан бичих, уран бичлэг, компьютерт эх бичвэрийг монгол бичгээр шивэх гэсэн 5 төрлөөр өрсөлдсөн юм. Тэгвэл уралдааны цөөнгүй төрөлд артиллерчин дайчид тэргүүлсэн баярт мэдээг өнөөдөр Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр дуулгаж, шагналыг гардуулан өгсөн юм.

   Уралдааны “Уран бичлэг”-ийн төрөлд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч Б.Алтаншагай тэргүүн байр эзэлж, "Алдаагүй зөв бичих" төрөлд тус ангийн ангийн нууцын хэрэг хөтлөгч дэд ахлагч Б.Мөнхжаргал дэд байр, номын санч Г.Энхтуяа гутгаар байр тус тус эзэлсэн юм.

Хошууч Т.МЯГМАРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120