• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧ Б.МӨНХЗАЯА ОЛИМПЫН ЭРХ АВЧ, ДЭД АХЛАГЧ Б.САРАНГУА ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-07 17:00:00
Үзсэн: 377

АХЛАГЧ Б.МӨНХЗАЯА ОЛИМПЫН ЭРХ АВЧ, ДЭД АХЛАГЧ Б.САРАНГУА ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-07 17:00:00 Үзсэн: 377



    БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин ахлагч Б.Мөнхзаяа марафон гүйлтийн эмэгтэй төрөлд Монгол Улсын рекордыг 2:24:45 болгон шинэчилж, Парисын олимпын эрх өвөртөлсөн билээ.

   Тус ангийнхны амжилт үүгээр зогсохгүй ОУХМ дэд ахлагч Б.Сарангуа БНСУ-д өнгөрсөн сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан олон улсын 28 дахь удаагийн тэмцээний хагас марафонд 21 км-ийн зайн эмэгтэй төрөлд 1:22:02 цагийн амжилтаар тэргүүн байр эзэллээ.

   Дэд ахлагч Б.Сарангуа үүний өмнө мөн тус улсад зохион байгуулагдсан “Deagu Marathon-2024” тэмцээний 42 км замыг 2:49:32 цагийн амжилттай туулж, хөнгөн атлетикийн спортын мастерийн болзол хангасан юм.

   Мөн манай алба хаагчид “Багахангай марафон-2024” улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцрв. 50 км зайн 19-34 насны эмэгтэй төрөлд ОУХМ дэд ахлагч Б.Сарангуа тэргүүн байр, 10 км зайн 18-аас дээш насны эмэгтэй төрөлд ОУХМ ахлагч Б.Мөнхзаяа тэргүүн байр, 50 км зайн 35-54 насны ээгтэй төрөлд ОУХМ Г.Уугантуяа дэд байр, 5х10 км буухиа гүйлтийн 18-34 насны ангилалд ОУХМ ахлагч Б.Мөнхзаяа мөн дэд байрыг тус тус эзэллээ.

   Олон улсын болон улсын аварга шалгаруулах уралдаанд амжилт үзүүлсэн ахлагч Б.Мөнхзаяа, дэд ахлагч Б.Сарангуа болон Г.Уугантуяа нарт ангийн захирагч хурандаа Д.Бямба баяр хүргэж, анги хамт олныхоо алдар нэрийг олон улсад цуурайтуулж яваад нь талархал дэвшүүллээ.

Хошууч Э.МӨНХБАЯСАХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120