• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАА АЖЛЫН БАЙРТ ЗУУЧИЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-12 12:57:39
Үзсэн: 79

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАА АЖЛЫН БАЙРТ ЗУУЧИЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-12 12:57:39 Үзсэн: 79



   2020 оны хоёрдугаар ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчдаа энэ сарын 12-ны өдөр "Шилэн хийц" ХХК-тай хамтран ажлын байрт зуучиллаа. Хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүссэн ажлынхаа талаар сонирхож, цэргээс халагдсаныхаа дараа очиж уулзахаар болсон юм. Ташрамд дурдахад, 2018 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан, албаа нэр төртэй хаасан Т.Ням-Очир, Б.Отгонзул нар тус компанид ажилд зуучлалын үеэр орсон ба тэд өдгөө ч ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа талаар компанийн удирдлагууд онцолж байсан юм. Тус компанийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаасан залуус ажлын бүтээмж өндөртэй, сахилга хариуцлага сайтай, дэг журамтай, эх оронч үзэл сэтгэлгээтэй, захирч захирагдах ёсыг мэддэг маш сайн залуус байдаг учир тэднийг ажлын байрт зуучлахдаа дуртай  гэж байлаа.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хэвлэлийн төлөөлөгч)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108