• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ, ЯПОНЫ ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮД СТАНДАРТАД НИЙЦСЭН АВТО ЗАМ БАРИЛАА
Нийтэлсэн: 2024-05-28 10:06:50
Үзсэн: 319

МОНГОЛ, ЯПОНЫ ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮД СТАНДАРТАД НИЙЦСЭН АВТО ЗАМ БАРИЛАА
Нийтэлсэн: 2024-05-28 10:06:50 Үзсэн: 319



   Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургалт, дадлага хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

   Монгол, Япон цэргийн инженерүүд сургуулиар боловсруулах үндсэн дадлагын нэг болох 10 метрийн өргөнтэй 22 метрийн урттай автомашины зогсоол бүхий 550 метр замд асфальтан хучилт хийх дасгалыг амжилттай гүйцэтгэлээ.

   Энэ хугацаанд хоёр орны цэргийн инженерүүд байгаль цаг уурын гэнэтийн өөрчлөлт, техникийн гэмтэл, саатал бэрхшээлийг даван туулж, нөхөрсөг гар нийлэмжтэй хамтын ажиллагааны үр дүнд 5 хоногийн хугацаанд 3.5 тонн шингэрүүлсэн битум цацлага, 454 тонн асфальт бетон хольцыг 65 км-ын зайнаас тээвэрлэж замын трассын дагуу асфальтан хучилтыг хийлээ.

    “Зам-2024” сургуулийн хаалтын ажиллагаа, сургуулийн үед баригдсан замыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж "Зам-2024" хамтарсан сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120