• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХИМИЧИН ДАЙЧИД ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫНХАА ЗАМ ДАГУУ МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2024-05-23 06:00:00
Үзсэн: 131

ХИМИЧИН ДАЙЧИД ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫНХАА ЗАМ ДАГУУ МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2024-05-23 06:00:00 Үзсэн: 131



   Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс хэрэгжүүлж байгаа цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 3.4 км сайжруулсан замыг Зэвсэгт хүчний 342 дугаар ангийнхан бүтээн байгуулж, саяхан ашиглалтад оруулсан билээ.

   Тэгвэл шинэ авто замтай болсон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан "Alphard" машины клубын гишүүдтэй хамтран бүтээн байгуулалтынхаа зам дагуу 200 гаруй модны суулгац тарьж, орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус клубынхан мод тарих аянд нэгдсэн бөгөөд цаашид хамтран ажиллаж, шинэ бүтээн байгуулалт дагасан замыг ногоон төгөлтэй болгоход нь бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Дэслэгч Б.ТЭНГИС

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120