Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 05 дугаар сарын 28-ны өдөр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тэрээр үүрэг чиглэлийнхээ эхэнд хоёр улсын хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөснийг онцолж, өдгөө Монгол, Япон цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2024” сургалт дадлага амжилттай үргэлжилж байгааг цохон тэмдэглэв. Мөн Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д оролцсон нэгтгэл, ангиудад баяр хүргэж, удахгүй эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д гаргасан амжилтаа бататгахыг захиж, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас очсон үүрэг даалгаврын хэрэгжилтэд онцгой анхаарахыг захилаа.