• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“СЭЛЭНГЭ-2024” ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-28 18:09:08
Үзсэн: 257

“СЭЛЭНГЭ-2024” ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-28 18:09:08 Үзсэн: 257



    Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийн 2 дахь шатны төлөвлөлтийн хурлыг 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Төлөвлөлтийн хурлын эхэнд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев нарын албаныхныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрлалд энэхүү төлөвлөлтийн хурлыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев нар удирдаж, ярилцсан юм.

    Талууд хамтарсан сургуулийн сэдэв, зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүний тоо, сургуулийг зохион байгуулах газар орныг тодотгов. Мөн хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдах саналыг харилцан солилцсоны зэрэгцээ Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх зарим асуудлаар саналаа нэгтгэв.

    Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Сэлэнгэ” сургууль нь 2008 оноос “Дархан” нэртэйгээр анх хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин, зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118