• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨВ АЙМГИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-29 15:00:49
Үзсэн: 213

ТӨВ АЙМГИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-29 15:00:49 Үзсэн: 213



    Эх дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд өөрийн мэдлэг чадвар, ур ухаан, зүрх сэтгэлээ зориулдаг цэнхэр дуулгат баатруудын алдар гавьяаг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс цэрэг, техник, урлаг соёлын олон талт арга хэмжээг Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

   Хүндэтгэл ёслолын үеэр тус нэгтгэлээс зэвсэг, холбоо, хими, инженер, энхийг сахиулахын үзэсгэлэн гаргаж, офицер, ахлагч нар "Аврах жижиг бүлгийн ажиллагаа", эмэгтэй цэргийн алба хаагчид "Жагсаалын үзүүлэх тоглолт", хугацаат цэргийн алба хаагчид "Гардан тулааны үзүүлэх тоглолт"-ыг тус тус толилуулж, амьд хөгжмийн "Оч хамтлаг" ая дууны мэндчилгээ өргөсөн нь орон нутгийн иргэдийн талархлыг хүртсэн юм.

   Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж сонирхсон хүүхэд залуучуудын дунд "Автомат бууны задаргаа", "Автомат бууны угсаргаа", "Магазин сумлах" зэрэг тэмцээнүүдийг явуулж, тэргүүлсэн хүүхэд залуусыг "Өргөмжлөл", үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм.

Дэслэгч Л.ДОЛГОРЖАВ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118