• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРХОН АЙМАГТ “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-29 09:00:09
Үзсэн: 222

ОРХОН АЙМАГТ “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-29 09:00:09 Үзсэн: 222



   "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангиуд хамтран “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” өдөрлөгийг зохион байгуулж явууллаа.

   Тус өдөрлөгт Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

   Өдөрлөг Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүний "Цэргийн тангараг давтах ёслол"-оор эхэлсэн ба энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сурагчдад толилуулав.

   Мөн энэ үеэр "Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо" сэдвээр мэдээллийг хүүхэд, залуучуудад хүргэж, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулсны зэрэгцээ "Эрдэнэт" цэцэрлэгт хүрээлэнд 3 нэр төрлийн 100 гаруй ширхэг модны суулгацыг хамтдаа тарьсан юм.

Хошууч Э.АРИУНТУЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118