Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн удирдлага, хамт олон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан хилийн чанадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийхээ ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Аз жаргалтай зүрх” хэмээн нэрлэгдсэн энэхүү өдөрлөгөөр энхийг сахиулагчдынхаа ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагааг танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсож, зарим тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
Халуун дулаан уур амьсгал дунд өрнөсөн өдөрлөгийн төгсгөлд зочид маань ангийн “Энхийг сахиулагчдын ногоон төгөл”-д мод тарьж, эмэгтэй алба хаагчидтай нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг явуулав.
Мөн энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж тус ангиас Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад “Монгол цэрэг энхийн үйлсэд-22 жил” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН