• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧОЙБАЛСАН ХОТОД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-30 11:00:04
Үзсэн: 177

ЧОЙБАЛСАН ХОТОД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-30 11:00:04 Үзсэн: 177



    БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний түүхт 22 жилийн ойн арга хэмжээг Чойбалсан хотын төвд байрлах “Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”-д ард иргэдтэйгээ хамт нэгэн үдшийг гэгээн дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

   Тус арга хэмжээнд зориулж 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Ерөнхий боловсролын I, V, XI сургуулийн ахлах ангийн сурагчдад дэслэгч Д.Тэмүүжин, ахлах ахлах М.Нямбаяр, ахлагч С.Тэмүүлэн нар энхийг сахиулах үйлс, цэргийн албаны онцлог, бахархлын талаар мэдээлэл өгсөн бол байлдагч Б.Цолмон хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөл хэрхэн дээшилж, цэрэг дайчид алба хаах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх ямар боломжууд байдаг талаар ярилаа.  Энэхүү уулзалт, ярилцлага нь ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод чухал нөлөө үзүүлсэн арга хэмжээ болж чадсан юм.

   Мөн 05 дугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагчийн 1 салаа, Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын 1 салааны бүрэлдэхүүн Чойбалсан хотын төвөөр ангийнхаа төдийгүй НҮБ-ын далбайг намируулан 5 километрийн гүйлтийг зохион байгуулав.

   Үргэлжлүүлэн Чойбалсан цэргийн хүрээнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх олон нийтийн арга хэмжээг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр явагдлаа. Арга хэмжээний үеэр урлагийн хэсэгчилсэн тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан бүрэлдэхүүнээс бүрдсэн бие бүрэлдэхүүний оройн зугаалгыг сүр жавхлант цэргийн хөгжмийн аян дор зохион байгуулсан нь ард иргэдийн хүндлэлийг хүлээж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал ажил болж чадсан юм.

Хошууч Э.МӨНХБАЯСАХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118