• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЁРДУГААР ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-01 11:00:22
Үзсэн: 228

ХОЁРДУГААР ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-01 11:00:22 Үзсэн: 228



   Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Төлөвлөлтийн хурлаар талууд сургуулийн сэдэв, зорилго, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, дараалал, төлөвлөгөөндөө саналаа тусгахын сацуу түшиглэн зохион байгуулагдах Зэвсэгт хүчний анги, явагдах газар орон дээр нь ажиллалаа. Мөн энэ удаагийн хамтарсан сургууль Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн хүрээнд зохион байгуулагдахтай холбоотойгоор талууд санал солилцож, шийдвэрээ нэгтгэсэн юм.

   Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев нар хоёрдугаар шатны хурлын протоколд гарын үсэг зурж, баталгаажуулав.

   Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев нар “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийн онцлог, ач холбогдлын талаар ярилцсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118