• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

2024 ОНЫ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ НАР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-06-04 09:32:38
Үзсэн: 283

2024 ОНЫ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ НАР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-06-04 09:32:38 Үзсэн: 283



    Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч-2024" шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.

   Тэмцээнд 20 гаруй байгууллагын 40 гаруй хугацаат албаны дайчид цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага буюу 8 төрлөөр өрсөлдөж, түрүүч, байлдагч тус бүртээ аваргуудаа тодруулав.

    Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, ХХЕГ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн шилдэг дайчдын шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.

    "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч М.Мөнхбаяр, дэд байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч О.Баянбаатар, гутгаар байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Азбаяр нар шалгарч, бусдыгаа манлайлав.

    "Цэргийн мэргэжлийн аварга байлдагч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Ж.Отгонбаяр, дэд байрт Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Пүрэвдаваа, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Алтанбагана нар нар тодорч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

   Мөн буудлага, биеийн тамир, бусад нормативуудыг амжилттай гүйцэтгэсэн хугацаат цэргийн алба хаагчдыг "Онц буудагч", "Тамирчин дайчин", "Онц сурлагатан" медалиар шагнаж, урамшуулав.

   “Онц сурлагатан” медалиар байлдагч А.Пүрэвдаваа (Хилийн цэргийн 0252), байлдагч С.Луухүү (336), “Онц буудагч” медалиао байлдагч Ж.Отгонбаяр (256), байлдагч Б.Батням (016), “Тамирчин дайчин” медалиар дэд түрүүч М.Мөнхбаяр (016), дэд түрүүч О.Баянбаатар (256) нар шагнагдсан юм.

    Шагнагдсан дайчдад бригадын генерал Ч.Цогтжаргал баяр хүргээд цэргийн албаа хааж буйгаар нь бахархаж буйгаа дурдлаа. Цэргийн алба хаасан болон хаагаагүй залуус асар их ялгаатай. Хандлага харилцаа, сэтгэлгээ, бие даах чадвар, төлөвлөлт зохион байгуулалт, тэсвэр хатуужил, нөхөрлөл, итгэл даах байдал гээд олон зүйлээрээ ялгарч, торойж харагддаг. Ард түмэн ч ингэж дүгнэж, үнэлдэг билээ гэж тодотгоод дайчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, Хилийн цэрэг болон Дотоодын цэргийн штабын удирдлагад талархал дэвшүүллээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118