• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШОЙ АВАРГУУДЫГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА, ИРГЭД БАЯРТАЙГААР УГТЛАА
Нийтэлсэн: 2024-06-07 15:45:54
Үзсэн: 345

ХОШОЙ АВАРГУУДЫГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА, ИРГЭД БАЯРТАЙГААР УГТЛАА
Нийтэлсэн: 2024-06-07 15:45:54 Үзсэн: 345



    Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний аварга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний аварга дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр хугацаат албаны дайчдыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл хадаг сүү, баяр талархлын үгтэйгээр угтан авчээ.

    Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд “Та бүхэндээ баяр хүргэе. Олон мянган дайчдаас ялгарч, шалгарч, торойж гарна гэдэг амаргүй. Гэхдээ л та бүхэн 2022, 2024 онд хамгийн шилдэг нь байж, хошой аваргууд боллоо. Манай суманд байрладаг Зэвсэгт хүчний ангид ийм л дайчин, цог золбоотой, жавхаатай түрүүч, байлдагч байна гэж бодохоор бахархах сэтгэгдэл төрж байна. Манай сумын удирдлага, иргэд 2022 оны аваргуудаа ч мөн баяртайгаар угтан авч байлаа. Өнөөдөр тэдгээр ах нарынхаа залгамжийг нэр төртэйгөөр үүрч, аваргыг нь баталсан дүү нарт нь баяр хүргэе” гэдгийг онцлоод ангийн удирдлага, хамт олонд нь эх орноо батлан хамгаалах арвин их үйлсэд нь амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117