• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2024-06-12 10:13:14
Үзсэн: 124

АХЛАГЧИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2024-06-12 10:13:14 Үзсэн: 124



       Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Ахлагчийн жил”-ийн хүрээнд эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын дүнгээ гаргаж, дараагийн хагас жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдээ тодотгов. Хуурай замын цэргийн тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн тэргүүн ахлагч нартай цахимаар хуралдсан бөгөөд тэрээр хурлын эхэнд ахлагч нарын мэргэшсэн байдал, манлайлал, сургалт бэлтгэл, харилцаа хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, үүрэг гүйцэтгэлт, итгэл даах чадвар, нийгэм хамгаалал зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, харилцан ярилцав.

      Мөн Зэвсэгт хүчний хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрахаар ахлуулсан дэд ажлын хэсгээс ахлагчийн албаны эрх зүйн баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн хамгааллын чанар хүртээмжийг дээшлүүлэх, ахлагчийн бүрэлдэхүүний боловсрол мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын нэгдсэн болон бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулах гэсэн дөрвөн чиглэлээр 54 ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний хагас жилийн байдлаар үүний олонх нь амжилттай хэрэгжсэн, үр дүнгээ өгсөн талаар ч тодотгов.

     Цахим хурлын төгсгөлд сахилга, хариуцлагаа сайжруулахад дэд ахлагчаас тэргүүн ахлагч хүртлээ онцгой анхаарахыг захиж, хугацаат цэргийн алба хаагчдаас ахлагч болгож бэлтгэх сургалтын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, сонгон шалгаруулах журмыг танилцууллаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117