• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАРШИЙН ДӨРВӨН УДААГИЙН АВАРГА ШИЛДЭГ САЛАА
Нийтэлсэн: 2024-06-17 14:57:27
Үзсэн: 383

МАРШИЙН ДӨРВӨН УДААГИЙН АВАРГА ШИЛДЭГ САЛАА
Нийтэлсэн: 2024-06-17 14:57:27 Үзсэн: 383



      Зэвсэгт хүчний 2022, 2024 оны “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний хошой аварга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний 2022, 2024 оны хошой аваргаар тодроод байгаа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салааг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Мянга мянган шилдэг тамирчин, бэлтгэгдсэн хугацаат цэргийн албаны дайчидтай Мотобуудлагын нэгтгэл ангиудаас химичин дайчид сүүлийн жилүүдэд ингэж онцгойрч байгаа нь яах аргагүй маршийн салаанд гүйсэн залуусын цаг наргүй сургалт бэлтгэл, удирдлагын дэмжлэг, хамт олны нөмөр нөөлөгтэй салшгүй холбоотой. Дөрвөн удаа аваргын алтан цомыг өргөөд байгаа дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхны энэ жилийн хугацаат цэргийн алба хаагчдын салааны дасгалжуулагч нь бэлтгэл хурандаа Г.Цогбадрах, салааны захирагч нь ахмад Б.Цэнгэлсүрэн. Тасгийн дарга, эмнэлгийн зааварлагчаар ахлах ахлагч Г.Гантөр, дэд ахлагч Г.Баярцогт, Х.Гүнтэнгэр, А.Ууганхүү, Б.Хүрэлбаатар нар байв.

     Шилдгийн шилдэг болон гялалзсан хугацаат цэргийн алба хаагчдын салааныхны хувьд Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос татагдан ирсэн дайчид. Түрүүч О.Цэнгүүн, дэд түрүүч Б.Мөнхсүлд, М.Мандуул, Д.Шинэбаяр, байлдагч Б.Болорболд, А.Батцоож, Б.Дөлгөөн, Л.Гантөгс, Д.Мөнхбагана, М.Тэмүүл, Д.Амаржаргал, Э.Энххүслэн, У.Нэргүйбаатар, Н.Хосбаяр, Ч.Ууганбаатар, Б.Батпүрэв, Б.Намуундалай, Т.Ширнэн, А.Батзориг, Б.Гантөгс, Г.Мөнхбадрах, Г.Бат-Оргил нар маршийн замын гол дүрийн баатрууд нь байж, 2022 онд хугацаат цэргийн албаа хаасан ах нарынхаа амжилтыг буухиалж чадлаа.

      Анги хамт олныхоо нэрийг алтан медалийн тавцнаа дөрвөн удаа зарлуулж, шагнагдсан химичин дайчдыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл хадаг сүү, баяр талархлын үгтэйгээр угтан авч, олон мянган дайчдаас ялгарч, шалгарч, торойж гарна гэдэг амаргүй. Гэхдээ л та бүхэн 2022, 2024 онд хамгийн шилдэг нь байж, хошой аваргууд боллоо. Манай суманд байрладаг Зэвсэгт хүчний ангид ийм л дайчин, цог золбоотой, жавхаатай түрүүч, байлдагч байна гэж бодохоор бахархах сэтгэгдэл төрж байна хэмээн талархал дэвшүүлсэн билээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117