• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ОЮУТАН ЦЭРЭГ-2024" БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2024-06-20 11:35:55
Үзсэн: 616

"ОЮУТАН ЦЭРЭГ-2024" БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2024-06-20 11:35:55 Үзсэн: 616



     Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн их дээд сургууль болон Политехникийн коллежийн оюутнуудад цэргийн мэргэжил олгох "Оюутан цэрэг-2024" сургалтыг эхлүүллээ.

    Тус ангийнхан оюутан цэргүүдийг бүртгэх, эмчийн үзлэг, сэтгэл зүйн сорил, ахуйн хангалтыг зохион байгуулж, үндсэн сургалт, бэлтгэлийн хичээлийг ЗХЖШ-ын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу эхлүүлсэн юм.

     10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт Орхон, Дархан-Уул, Ховд, Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.

Дэслэгч Т.МӨНХЗУЛ



 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117