• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОМАНДЛАЛ ХООРОНДЫН VII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-07-29 16:40:35
Үзсэн: 112

КОМАНДЛАЛ ХООРОНДЫН VII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-07-29 16:40:35 Үзсэн: 112



   Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын VII зөвлөлдөх уулзалт 2024 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

   Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр тэргүүтэй албаныхан, АНУ-ын талаас Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга хошууч генерал Скотт Винтер тэргүүтэй Номхон далайн Хуурай замын цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард, Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын тавдугаар Аюулгүй байдлын дэмжлэгийн бригадын төлөөлөгчид болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамэы Батлан хамгаалахын атташегийн албаны бие бүрэлдэхүүн оролцсон юм.

   Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын Хуурай замын цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэн бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ур чадвар болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх гэсэн гол чиглэлүүдээр хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойллоо.

   Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд АНУ-ын төлөөлөгчдөд Хуурай замын цэргийн командлалаас үндэсний өв соёл, түүх уламжлалаа сурталчилан таниулах зорилгоор "Бэсрэг наадам"-ыг зохион байгуулж, түүхэн дурсгалт газруудыг танилцуулсан юм.

Ахлах дэслэгч Э.АРИУНЗАЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117