• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, БЭЛТГЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2024-08-06 20:22:49
Үзсэн: 243

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, БЭЛТГЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2024-08-06 20:22:49 Үзсэн: 243



   Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль энэ жил Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

   Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалт сургууль нь энэ жил түүхт ойтой уялдуулан Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн материаллаг баазын түшиглэн явагдана.

   Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр сургуулийн Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга Т.Бат-Өлзий тэргүүтэй албаныхантай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, орон нутгийн дэмжлэг, олон нийтэд хандсан ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Хошууч Э.МӨНХБАЯСАХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117