• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЮУТАН ЦЭРГҮҮД ХОНОГИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛИАР ЦЭРГИЙН ЭРДМЭЭ БАТАТГАВ
Нийтэлсэн: 2024-08-05 20:27:06
Үзсэн: 182

ОЮУТАН ЦЭРГҮҮД ХОНОГИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛИАР ЦЭРГИЙН ЭРДМЭЭ БАТАТГАВ
Нийтэлсэн: 2024-08-05 20:27:06 Үзсэн: 182



   Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж буй “Оюутан цэрэг-2024” сургалтын төлөвлөгөөний дагуу 8 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хоногийн хээрийн сургууль, тасгийн байлдааны буудлагыг амжилттай зохион байгууллаа. Хоногийн хээрийн сургуулийн үеэр сургалт бэлтгэлийг бататгах үүднээс хичээлийн цэгүүдэд дадлага сургалтыг явуулав.

   Тасгийн байлдааны буудлагын явцад оюутан дайчид онч мэргэн буудацгааж, энэхүү сургалтаар цэрэг, эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

   Мөн тус төвийнхөн “Оюутан цэрэг 10 дахь жилдээ” баярын арга хэмжээг зоион байгуулж, хөтөлбөрөөс сургалт болон өргөжиж, олон мянган оюутан цэргүүд цэрэг-эх оронч үзэл хүмүүжилтэй иргэн болгож бэлтгэхэд ямар их үүрэг гүйцэтгэж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Үүний сацуу оюутан цэргүүд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоор нөхдөдөө бэлэг барьж, ар гэрийнхэндээ талархлын захидал илгээв.

Ахлагч Ө.ГАНЧИМЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117