• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГОВИЙН БҮСИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-09 17:00:32
Үзсэн: 234

ГОВИЙН БҮСИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-09 17:00:32 Үзсэн: 234



     Говийн бүсийн оюутан цэргүүд эр цэргийн албанд татагдан ирж, “Оюутан цэрэг-2024” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг амжилттай дүүргэн, эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа хур бороотай энэ сайхан өдөр бахархалтайгаар дүүрэн өргөлөө.

    Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвд зохион байгуулсан цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Бэрхгалт, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Ч.Нямхүү, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа С.Баярмагнай болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийнхний төлөөлөл оролцлоо.

    Энэ жилийн оюутан цэргийн сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Говийн бүсийн 5 аймгийг хамруулсан ба оюутан залуучуудын дунд 2 дахь жилдээ Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвийн материллаг баазыг түшиглэн зохион байгуулж явуулснаараа онцлог байлаа.

    Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Дорноговь аймгаас тус сургалтад хамрагдсан байлдагч Ч.Сумяъасүрэнгийн аав бэлтгэл ахлах ахлагч Н.Чулуунхүү, Баянхонгор аймгаас хамрагдсан байлдагч С.Тэмүүлэн нар үг хэлж, амжилт хүслээ.

    Ёслолын ажиллагааны төгсгөлд оюутан цэргүүд аадар борооноор ч цугласан олонд жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулж, ая дууны мэндчилгээ өргөж, ёслолын жагсаалаар сүр жавхлантайгаар алхлаа.

   Мөн энэ үеэр сургалтад идэвх зүтгэлтэй хамрагдаж, албаа үлгэр жишээчээр хаасан зарим байлдагч нарыг "Онц буудагч", "Онц сурлагатан", "Тамирчин дайчин" тэмдгээр шагнаж урамшуулсны зэрэгцээ сургалтын хугацаанд цэргийн алба, сургалт бэлтгэл, урлаг, спортоор бусдыгаа манлайлсан дэслэгч Б.Гансүх захирагчтай III салааны хамт олонд шагналыг гардуулан өглөө.

Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117