• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УСЧИН ДАЙЧИД АЧААНЫ АВТОМАШИНЫГ 50 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2024-08-10 19:23:00
Үзсэн: 178

УСЧИН ДАЙЧИД АЧААНЫ АВТОМАШИНЫГ 50 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2024-08-10 19:23:00 Үзсэн: 178



    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна.

    Энэхүү ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид болон Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.

   Ажлын хэсэг гуравдахь техник хэрэгслийг наймдугаар сарын 9-ний өдөр амжилттай татан гаргалаа. Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй "ЯГ-6" загварын ачааны автомашин бөгөөд 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт 5 тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Тус автомашиныг 50 метрийн гүнээс 62 цаг ажиллаж, татан гаргасан байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117