• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛУУСТ ЯГ Л ТҮҮН ШИГ ГЯЛАЛЗАХ БОЛОМЖ БИЙ
Нийтэлсэн: 2024-08-14 12:16:01
Үзсэн: 468

ЗАЛУУСТ ЯГ Л ТҮҮН ШИГ ГЯЛАЛЗАХ БОЛОМЖ БИЙ
Нийтэлсэн: 2024-08-14 12:16:01 Үзсэн: 468



   Ямар боломж гэж үү. 2021 онд Говь-Алтай аймгийн Алтай сумаас ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн нэгэн залуу Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн нь Лхагвадоржийн Жавхлантөгс билээ. Хугацаат цэргийн албаа олон аавын хөвгүүдтэй нэр төртэй хааж, "Сэлэнгэ-2022" хээрийн сургууль, Зэвсэгт хүчний Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон гүйж явсан тэрээр цэргийн албанаасаа авсан урам зоригоороо халагдмагцаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагчаар элссэн нэгэн. Тусгай хүчний цэргийн сургалт дамжаанд нь ч хамрагдаж, 2023 онд ахлагчийн албанд элсэж, дэд ахлагч хэмээх эрхэм цолны эзэн болсон өндөр Алтайн хүү.

   Ердөө хоёрхон жилийн өмнө байлдагч байсан тэрээр энэ жил Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш тусгай бэлтгэл"-ийн аварга шалгаруулах тэмцээнд "Элит"-ийн ах нартайгаа хамт хошой алтан медаль, цэргийн гурван төрөлтөд мөн алтан медаль хүртэж, гурван удаа медалийн тавцанд анги хамт олноо аавынхаа нэртэй хамт алдаршуулсан билээ.

    "Хөлс бүхэн шагналтай" гэдэгчлэн шаргуу хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөрөө байлдагчаас дэд ахлагч болон дэвшиж, цэргийн олимпоос аваргын алтан медалийг гурвантаа хүртсэн дэд ахлагч Л.Жавхлантөгс өдгөө БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV цэргийн багт үүрэг гүйцэтгэхээр хээрийн бэлтгэлд гүйж яваа гэнэ. Цэргийн алба чин үнэнчээр зүтгэсэн ийм л хөвгүүд, охиддоо олон боломжийг олгож, гараас нь хөтлөн дэмжиж, ганзаганд нь хүргэн ташуурддаг нь энэ юм.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117