• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДОМОГТ 5 ДУГААР МОРЬТ ДИВИЗИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭН БАЙРЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-08-18 09:42:25
Үзсэн: 188

ДОМОГТ 5 ДУГААР МОРЬТ ДИВИЗИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭН БАЙРЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-08-18 09:42:25 Үзсэн: 188



    Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан домогт 5 дугаар морьт дивизийн байлдааны тугийг “Дайчин алдрын танхим”-даа хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Мөн ангийн түүхэн замнал, дайчин уламжлалыг харуулсан “Хүндэтгэлийн цогцолбор”-ын нээлтийг намрын эхэн сарын билэгт энэ сайн өдөр хийлээ.

    Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан “Их уул цэргийн хүрээ” НҮТББ-ын захирал бэлтгэл хурандаа Д.Пүрэвдорж тэргүүтэй бэлтгэл болон чөлөөнд байгаа 50 гаруй ахмад дайчин уригдан ирж оролцлоо.

   Энэ үеэр ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Домогт 5 дугаар морьт дивизийн байлдааны туг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд өнөөдрийн энх цагийн төлөө тулалдаж явсан дайчидтайгаа хамт ялалт байгуулан намирч, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад түүхэн гавьяа байгуулсан алдарт туг” гэдгийг онцлон хэллээ.

Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117