• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭД АХЛАГЧ Э.ЭНХСАЙХАН БИАТЛОНЫ ЗУНЫ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-22 18:51:13
Үзсэн: 186

ДЭД АХЛАГЧ Э.ЭНХСАЙХАН БИАТЛОНЫ ЗУНЫ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-22 18:51:13 Үзсэн: 186



   Эстони Улсад биатлоны зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Монгол Улсын биатлоны шигшээ багийн 6 тамирчин оролцож байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан. Тэрээр 2023 оны биатлоны Европын аварга, мөн Азийн аварга бөгөөд түүний энэхүү шагнал монголчуудын биатлоноор гаргасан анхны түүхэн амжилт юм.

   Дэд ахлагч Э.Энхсайханы уралдаан маргааш эхэлж, замдаа гарах тухай мэдээлэл байна. Дэд ахлагчийн дасгалжуулагч багш нь Александр Владимирович Попов гэдэг, 1988 оны Калгарийн олимпын алт, 1992 оны Альбервилийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай, ОХУ, Беларусийн шилдэг тамирчдыг бэлтгэж ирсэн алдартан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117