• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНД ОРОЛЦСОН ТУГУУДЫГ ЗАЛАН АЛХЛАА
Нийтэлсэн: 2024-09-04 13:10:28
Үзсэн: 236

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНД ОРОЛЦСОН ТУГУУДЫГ ЗАЛАН АЛХЛАА
Нийтэлсэн: 2024-09-04 13:10:28 Үзсэн: 236



    1939 оны Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн дивиз, хороодын Байлдааны тугийг та харж байна. Түүхт ялалтын 85 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал болон ОХУ-ын төрийн тэргүүний түүхэн айлчлалын үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн алба хаагчид эдгээр байлдааны тугуудыг сүр жавхлантайгаар ёслол төгөлдөр залан алхлаа.

    Дайчдын залан алхаж яваа байлдааны тугуудыг нэрлэвэл МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн туг, МАХЦ-ийн 8 дугаар морьт дивизийн туг, МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хорооны туг, МАХЦ-ийн нисэхийн 1 дүгээр хорооны туг, МАХЦ-ийн холбооны хорооны туг, МАХЦ-ийн Их бууны хорооны туг зэрэг юм.

    Жагсаалын хамгийн урд яваа МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, цэрэгжлийн спортын мастер, ахмад Бархасын Ариунболд алхсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116