• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд ахлагч Б.Дарханзул: АЛБААРАА БАХАРХАХ ҮЗЛЭЭР ЦЭНЭГЛЭСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БАЙЛАА
Нийтэлсэн: 2024-09-11 15:08:35
Үзсэн: 145

Дэд ахлагч Б.Дарханзул: АЛБААРАА БАХАРХАХ ҮЗЛЭЭР ЦЭНЭГЛЭСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БАЙЛАА
Нийтэлсэн: 2024-09-11 15:08:35 Үзсэн: 145



       Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай чуулга уулзалтаар ахлагч нар албаныхаа хөгжил дэвшил, шинэчлэлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, залуу үеэ ч эрхэлж яваа ажил үйлсээр нь бахархах үзлээр цэнэглэлээ.

      Чуулга уулзалтад оролцоод ирсэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, олшруулагч, дэд ахлагч Б.Дарханзулын сэтгэгдлийг сонсоход “Цаг үеэ олсон чухал арга хэмжээ байлаа. Зэвсэгт хүчний эгнээнд ороод 7 жил болохдоо хурал цуглаан, уулзалтад оролцож байгаагүй болохоор тэрүү надад гүнзгий сайхан сэтгэгдэл үлдээлээ. Ахлагчийн албаны хөгжилд энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн бүхэн ямар их үүрэг оролцоотой гэдгийг ойлгуулж чадсан гэж хэлнэ. Ялангуяа, ахлагчийн бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэлүүд их сонирхолтой байсан. Чуулга уулзалтаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын олон чадварлаг, мэргэшсэн залуустай танилцаж, өөрийгөө тэдний хаана явааг үнэлж дүгнэлээ. Хамгийн гол нь албаараа бахархахад энэ чуулга уулзалт хамгийн том түлхүүр нь байлаа гэж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаах орчин нөхцөл, удирдах бүрэлдэхүүний арга барил, цалин хангамжийн ялгаатай байдлаас шалтгаалан туршлагатай, мэргэшсэн ахлагч нар албаа орхих ёсгүй гэж хэлсэн нь үнэхээр их таалагдсан. Энэ албанд хайртай бол чин үнэнчээр зүтгэх хүмүүжил бас байх ёстой. Миний хань Д.Пүрэвтогтох мөн ахлах ахлагч цолтой. 2015 онд ҮБХИС-ийг Ахлагчийн сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчинд тэр дундаа ахлагчийн албандаа чин үнэнчээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ завшаанд ахлагч нарынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлж, чуулга уулзалт болон олон чухал ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын тэргүүн ахлагч нартаа баярлалаа. Албандаа гэр бүлээрээ зүтгэж яваадаа үргэлж талархдаг даа” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116