• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ...
Нийтэлсэн: 2020-10-21 12:36:03
Үзсэн: 76

ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ...
Нийтэлсэн: 2020-10-21 12:36:03 Үзсэн: 76



Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан билээ. Тус хөтөлбөрт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийг дэмжих хүрээнд 10 чиглэл тусгажээ. Тухайлбал, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ, хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгоно, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ. Мөн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ, Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулна, Зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, зэвсэгт хүчний олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ, цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлж, “Оюутан-цэрэг” сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ, цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулна гэжээ. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108