Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг түшиглэсэн “Салааны захирагчийн дамжаа” 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү дамжааг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хөдөлгөөнт бүлэгтэй хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулсан юм.
Сургалтад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицеруудаас гадна төрийн цэргийн бусад байгууллагын нийт 100 гаруй алба хаагчид хамрагдсанаараа онцлог юм. Сургалтын хаалтын ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдсан ба Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий нарын албаныхан оролцож, баяр хүргэсэн юм.
Дэслэгч Б.ХИШИГНЭМЭХ