• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 186 ДУГААР АНГИ МОД ТАРИГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-23 16:00:07
Үзсэн: 156

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 186 ДУГААР АНГИ МОД ТАРИГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-23 16:00:07 Үзсэн: 156



   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Хамгийн олон мод тарьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах уралдаан”-ыг зохион байгуулсан билээ.

   Тус уралдааны хүрээнд аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аймагтаа болоод ангийн байрлалдаа мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж “Шилдэг хамт олон”-оор тодруулж, урамшууллаа.

   Тус ангийнхан ангийн байрлалдаа 14 төрлийн 330 мянга гаруй, орон нутгийн нийтийн эзэмшлийн талбайд 18 мянга гаруй мод тарьж, эргэн тойрондоо эрүүл аюулгүй, эко орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон юм.

Дэслэгч Б.НОМИНЖИНГОО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114