• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХИМИЧИН ДАЙЧИД АВАРГЫГ ЯЛЖ АВАРГА БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-25 10:45:55
Үзсэн: 93

ХИМИЧИН ДАЙЧИД АВАРГЫГ ЯЛЖ АВАРГА БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-25 10:45:55 Үзсэн: 93



   

    Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах биеийн тамир, спортын тэмцээний рагбигийн төрөлд аваргууд тодорлоо. Энэ жил дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн эрэгтэй баг тамирчид Зэвсэгт хүчний 3 удаагийн аварга, 2024 оны рагби тэмцээний улсын аваргын хүрэл медальт Зэвсэгт хүчний 084 дүгээр баг тамирчдыг хожиж, аварга боллоо. Химичин дайчид сүүлийн жилүүдэд цэрэгжлийн спорт, биеийн тамирын тэмцээн уралдаанд өнгөтэй байж, тэргүүлэгчид болсон бөгөөд 2022, 2024 онд тус бүр Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдын салаа нь дөрвөн алтан медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлсэн юм.

    Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 119, дэд байрт 084, гутгаар байрт 150 дугаар ангийн тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт 029, дэд байрт 065, гутгаар байрт 124 дүгээр ангийн тамирчид шалгар, шагнагдлаа. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114