• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАХИРАГЧ НАРЫН САНАЛЫГ СОНСОЖ, ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАВ
Нийтэлсэн: 2024-09-27 11:56:19
Үзсэн: 187

ЗАХИРАГЧ НАРЫН САНАЛЫГ СОНСОЖ, ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАВ
Нийтэлсэн: 2024-09-27 11:56:19 Үзсэн: 187



     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын мэдээлэл, арга зүйн цугларалт 09 дүгээр сарын 27-ны өдөр ХЗЦК-д эхэллээ. Энэ өдөр нэгтгэл, ангиудын захирагч нар нэг дор цугласантай холбогдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хамгийн эхэнд зохион байгууллаа.

    Хуралдаанаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын зарим албан тушаалтныг дэвшүүлэн томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгтгэл, ангийн захирагч нарын саналыг сонсож, томилогдсон албан тушаалтан бүрт цэргийн алба, сахилга бат, манлайлал, ажил гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өгч, амжилт хүссэн юм.

    Үүний дараа Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал “Хугацаат цэргийн алба хаах хэлбэрийн тухай”, тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий “Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн сургалтын дэд тогтолцоог бүрдүүлэх тухай” гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

    Энэ үеэр уламжлалт сургалтын тогтолцоог шинэчлэх, хүн нэг бүрийн бэлэн байдал, чадварыг хангахад сургалт бэлтгэл чиглэх ёстойг хуралдаан даргалагч бригадын генерал Ч.Цогтжаргал онцлон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтын үеэр дэслэгч генерал Д.Ганзоригийн тавьсан илтгэлээс бодох, санах, санаа авах олон чухал асуудал хөндөгдсөнийг дурдлаа. Хуралдааны төгсгөлд Материал техникийн хэлтсийн дарга хурандаа З.Баянмөнх өвөлжилтийн бэлтгэлийн ажлын хангах талаар мэдээлэл хүргэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114