• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

 ЗАЛУУ НАСАА ДУРСАН САНАСАН ӨДӨР....
Нийтэлсэн: 2024-10-02 09:49:10
Үзсэн: 188

 ЗАЛУУ НАСАА ДУРСАН САНАСАН ӨДӨР....
Нийтэлсэн: 2024-10-02 09:49:10 Үзсэн: 188



    "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй" билээ. БНМАУ-ын баатар хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар анги ахмад дайчид, настан буурлууддаа энэ сарын 02-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ангийн захирагч хурандаа Х.Лхагвадорж ахмад дайчдадаа баярын мэндийг хамт олныхоо нэрийн өмнөөс хүргэж, ахмад буурлууддаа 2024 онд хийж бүтээсэн ажил арга хэмжээг тайлагнасан юм.

    Мөн 2023 онд тэтгэвэр чөлөөнд гарсан бэлтгэл тэргүүн ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ, ахлах ахлагч Э.Бямбадэлгэр нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэх ажилд гар бие оролцож ирсэн бэлтгэл ахлах ахлагч Г.Ганбат, ахлагч Г. Эрдэнэбат, ажилтан алба хаагч И.Цолмон, Г.Ганчимэг нарыг анги хамт олонд алдаршуулан дурсгалын зүйл гардууллаа.

   Хүндэтгэлийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид хүрэлцэн ирж, хүндэт зочдод уран бүтээлийн дээжээ өргөн барьсан бол Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран 10 ахмад дайчдад сувилалд амрах эрхийн бичгийг гардууллаа.

    Түүнчлэн ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ахмадуудын дунд "Софт волейбол" "Дарст"-ын аварга шалгаруулах тэмцээнүүдийг 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, өнөөдөр аваргаар шалгарсан баг тамирчдад шагналыг гардуулан өглөө. Төгсгөлд нь ангийн авьяаслаг цэргийн алба хаагчдын урлагийн мэндчилгээг хүргэж арга хэмжээг өндөрлүүллээ.

Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114