• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААХЫГ ӨӨРСДӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭН УРИАЛЛАА
Нийтэлсэн: 2024-10-10 12:20:25
Үзсэн: 158

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААХЫГ ӨӨРСДӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭН УРИАЛЛАА
Нийтэлсэн: 2024-10-10 12:20:25 Үзсэн: 158



    Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын түүхт, дурсгалын газруудаар зочиллоо. Нэгэн өдрийг онжавуудаараа дурсамж дүүрэн өнгөрүүлж, Монгол Улсын түүхт дурсгалын газруудтай танилцаж, дурсгалын зураг татуулж, монгол цэргийн баатарлаг түүхээр аялсан юм.

   Мөн тэд энэ үеэр ахлах ангийн сурагчдад цэргийн алба хаахын давуу тал, эзэмшсэн мэргэжил, ур чадварынхаа талаар хууч яриа дэлгэж, хугацаат цэргийн албаа хаахыг өөрсдөөрөө үлгэрлэн уриалж байсан юм. Хугацаат цэргийн алба хааснаар цэргийн эрдэмд суралцахаас гадна аймаг, нийслэл, дүүргийн МСҮТ-ийн тусламжтайгаар нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болно гэдгийг ч түрүүч, байлдагч нар аяллын замд таарсан ахлах ангийн сурагчдад онцолж байсан юм.

Хошууч Т.МЯГМАРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114