• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Ж.Мөнхбаяр: ДАЙЧДААРАА БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-13 10:03:27
Үзсэн: 133

Хурандаа Ж.Мөнхбаяр: ДАЙЧДААРАА БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-13 10:03:27 Үзсэн: 133



    Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүн эр цэргийн албаа үлгэр жишээ хааж ижилсэн дассан эх орны хөвгүүдээ Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслол болон “Дурсамж” оройн тоог тус тус зохион байгууллаа. Нэгтгэлийн захирагчийн тушаалаар дэд түрүүч, түрүүч цол олгогдож, "Онц сурлагатан", "Онц буудагч", "Тамирчин дайчин" хүндэт тэмдэг зарим дайчдын энгэрт гялалзав.

    Нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр “Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхийн аль ч үед эх орныхоо хөгжил цэцэглэлт, энх цагийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, ард түмэндээ мэдлэг олгох, эрдэм боловсролыг түгээх, өндөр мэргэжил ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх үйл хэрэгт манлайлагч нь байсан. 101 жилийн буурал түүхтэй Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хааснаараа насан туршдаа бахархаж яваарай. Та бүхэн эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй, цэргийн алба гэдэг ямар сайхан орчин бэ гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэгт итгэж байна. Аав, ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо нүүр бардам очих эрхтэй хүмүүс шүү, та нар. Амьдрал дээр нэгэндээ дэмтэй, ойр дотно яваарай гэж дүү нартаа захья. Цэргийн албанд улирах боломж та бүхний өмнө хэзээд нээлттэй” гээд хугацаат цэргийн албаа үлгэр жишээ заасан зарим дайчдад шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

   Харин халагдаж буй дайчдыг төлөөлж байлдагч Г.Ариунболд “Амьдралын ухаан, цэргийн албаны мөн чанар, сайхныг мэдрүүлсэн нэг жилийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадсанаараа бид бахархаж байна. Бидний залгамжийг өвлөн авч үлдэх дүү нартаа амжилт хүсье. Цэргийн даргаас гадна аав ээж, ах дүү шиг минь дотноссон нэгтгэлийн хамт олноо хэзээ ч мартахгүй. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёсоллоо.

Дэслэгч О.СОЛОНГО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113