• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭХ ОРОНДОО АЛБА ХААХ НЬ ЭГНЭШГҮЙ НЭР ХҮНД ЮМ
Нийтэлсэн: 2024-10-14 10:12:45
Үзсэн: 35

ЭХ ОРОНДОО АЛБА ХААХ НЬ ЭГНЭШГҮЙ НЭР ХҮНД ЮМ
Нийтэлсэн: 2024-10-14 10:12:45 Үзсэн: 35



    Зэвсэгт хүчинд жил бүр хэд хэдэн ихэр хөвгүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат алба хаахаар татагдан ирдэг билээ. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ ихрээрээ, ижлээрээ, ханиараа хамтдаа биелүүлсэн саяхан халагдсан дайчдын гэрэл зургийг та харж байна.

   Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаасан Дорноговь аймгийн харьяат байлдагч Г.Алтангэрэл, Г.Сүндий, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хаасан, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, байлдагч Н.Шинэбаяр, Н.Шинэхүү болон Б.Цолмонбаяр, Б.Тэлмэнбаяр, Зэвсэгт хүчний 029 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хаасан ахлах байлдагч Т.Цэнгүүнжаргал, дэд түрүүч Т.Цэнгүүнбаяр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид нийслэлийн Сүхбаатар дүүргээс алба хаасан байлдагч Б.Ууганбат, Б.Ууганбаяр нарын ихрүүд ийнхүү эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, бахархал дүүрэн гэр гэртээ харилаа. Эх оронч хүний хамгийн түрүүнд хийх алхам эр цэргийн албаа хаах юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113