• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБАНДАА ХҮҮ НЬ ТЭНЦЧИХЛЭЭ, БИ ЦЭРЭГТ ЯВНА!
Нийтэлсэн: 2024-10-14 10:15:55
Үзсэн: 42

АЛБАНДАА ХҮҮ НЬ ТЭНЦЧИХЛЭЭ, БИ ЦЭРЭГТ ЯВНА!
Нийтэлсэн: 2024-10-14 10:15:55 Үзсэн: 42



      Саяхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн А.Энхсайхан хугацаат цэргийн албанд мордох нь түүний хүүхэд насны мөрөөдөл болохыг дуулгаж, Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаах хүсэлтэй буйгаа цахим хуудаснаа илэрхийлж, хэвлэлүүдэд ярилцлага өгч байв. Тэгвэл 19 настай А.Энхсайхан цэргийн зарлангаа тэвэрч очоод, үзлэг шалгалтандаа орж, албандаа тэнцжээ. Энэ тухай энэхүү хуудаснаа захидал бичиж, "Би тэнцчихлээ, би одоо цэрэгт явна. Болж өгвөл торгон цэрэгт явах сан. Өндөр "гологдвол" Зэвсэгт хүчний ямар ч ангид алба хаахад бэлэн байна" хэмээн баярт мэдээгээ хуваалцаж, үеийнх нь залуус энэ сайхан албанд хамтдаа мордохыг хүсэж буйгаа ч илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113