Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хамт олон намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан командлалын байрлалд модны суулгац тарихын зэрэгцээ орчны бохирдлыг арилгаж, цэмцийлгэв. Тэд 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдийг “Аж ахуйн өдөр” буюу байгууллагынхаа гадна орчныг цэвэрлэж, өнгө үзэмжийг нь дээшлүүлэхэд чиглүүлэн алба хаагч бүр гар бие оролцож байгаа нь тэр ажээ.