ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжинэ. Мөн тушаалын дагуу ҮБХИС-ийн сонсогч болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсандаа шилжээд байна.
Харин Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд алба хаагчдынхаа ажил үүргийн онцлогт нийцүүлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх хугацааг дотооддоо тогтоож, мөрдүүлэх талаар ЗХЖШ-ын даргын тушаалд тусгагджээ.