• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ М.БОЛДХҮҮ, Х.ТӨГӨЛДӨР, Д.САНСАРХҮҮ НАРЫН БАГ ТЭРГҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-10-28 10:03:10
Үзсэн: 215

БАЙЛДАГЧ М.БОЛДХҮҮ, Х.ТӨГӨЛДӨР, Д.САНСАРХҮҮ НАРЫН БАГ ТЭРГҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-10-28 10:03:10 Үзсэн: 215



   Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн шинэ дайчдадаа цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахын сацуу тэдний нөхөрлөлийг бэхжүүлэх, албаны итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн соёл хүмүүжлийн олон ажил, арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ удаа шинэ дайчдынхаа дунд волейболын тэмцээн явуулахад 7 баг эн тэнцүү өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Тэргүүн байрт байлдагч М.Болдхүү ахлагчтай нэгдүгээр батарейны хоёрдугаар салаа, дэд байрт байлдагч Х.Төгөлдөр ахлагчтай хоёрдугаар батарейны нэгдүгээр салаа, гутгаар байрт байлдагч Д.Сансархүү ахлагчтай хоёрдугаар батарейны гуравдугаар салааны тамирчид шалгарч, хамт олноо манлайллаа.

Хошууч Т.МЯГМАРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109