
2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн анхан шатны сургалт, бэлтгэлийг сургалтын стандарт, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, багшлах бүрэлдэхүүний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зарим офицер, ахлагч нарт заах арга зүйн сургалтыг зохион байгуулж явууллаа. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах бүрэлдэхүүн юм. Сургалтаар цэргийн анхан шатны бэлтгэлийг сургалтын хөтөлбөр, стандартаар удирдан явуулах, цэргийн алба хаагчдын эелдэг зан харилцаа, хүнтэй ажиллах ёс зүй, батлан хамгаалах салбарын багц хуулиуд, Цэргийн нийтлэг дүрэм болон холбогдох хуулиудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болголоо.