• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АХ НЬ ТА НАР ШИГ ИЙМ Л ЦЭЛ ЗАЛУУ ЯВАХДАА ЭНЭ САЙХАН АЛБЫГ СОНГОСОН”
Нийтэлсэн: 2024-11-01 13:00:00
Үзсэн: 272

“АХ НЬ ТА НАР ШИГ ИЙМ Л ЦЭЛ ЗАЛУУ ЯВАХДАА ЭНЭ САЙХАН АЛБЫГ СОНГОСОН”
Нийтэлсэн: 2024-11-01 13:00:00 Үзсэн: 272



    Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр ёсчлон биелүүлэх ёстой 4 үүргийг тусгайлан заасны нэг нь эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах юм. Энэхүү үндсэн үүргээ биелүүлэхээр Байлдааны гавьяаны улаан туг болон Алтангадас одонгоо Байлдааны тугандаа хүндэтгэлтэйгээр залсан Зэвсэгт хүчний 186 дугаар ангид нутаг нутгаас залуус цуглаж, өдгөө сургалт бэлтгэл жигдрэхдээ шатандаа ороод байна. Шинэхэн дайчдаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн өгсөн үүргийн дагуу албанд нь дасгаж, цаашлаад цэргийн мэргэжил олгох сургалтаа үе шаттайгаар эхлүүлж, танин мэдэхүйн ярилцлага, уулзалтыг зохион байгуулж байна. Ангийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ “Ах нь нэгэн цагт яг л та нар шиг 18-хан настай явлаа.

    Тэр үед эх орноо батлан хамгаалах албыг сонгож, өнөөдөр алдар түүхтэй ангийн ахлагчаар ажиллаж, эх орныхоо дуудлагаар хүрэлцэн ирсэн та нарын өмнө сууж байгаадаа баяртай байна. Ажил хийхэд юм бүхэн бодсон шиг амар байдаггүй. Гагцхүү тэрнийг давж, өөрийн дадал чадвараа болгож чадвал тэр том амжилт. Хугацаат цэргийн алба ч ялгаагүй. Эхэндээ халширмаар байвч эцэст нь хоргоддог л газар. Та нарын дундаас ахлагч, офицероор үргэлжлүүлэн ажиллах тэр битгий хэл генерал цолтон ч төрөхийг үгүйсгэхгүй. Нэгэнт энэ сайхан албыг зориод ирсэн бол шилдэг нь болохын төлөө хичээх хэрэгтэй” хэмээгээд энэ албыг зорьж ирсэн нь өөрөө таныг хэрхэн зөв төлөвшил хүмүүжилтэй залуу вэ гэдгийг нь харуулж байна гэв.

   Үүний дараа урам зориг нэмэгдүүлж, сайхан үгсээр мялаасан тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнийн илтгэлд талархал илэрхийлж, байлдагч Э.Жаргалбаяр, Б.Баатарцэрэн, Г.Баянбат нар эх орон, цэрэг эрсийн тухай дуугаар ая дуу өргөлөө.

Дэслэгч Б.НОМИНЖИНГОО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109