• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"АХЛАГЧИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ИЙГ УГТАЖ ...
Нийтэлсэн: 2024-11-03 15:00:37
Үзсэн: 220

"АХЛАГЧИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ИЙГ УГТАЖ ...
Нийтэлсэн: 2024-11-03 15:00:37 Үзсэн: 220



   Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан "Ахлагчийн алба-Мэргэшсэн алба-2024" жилийн хүрээнд Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлагчийн зөвлөлөөс "Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ нь удахгүй тохиох “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-ийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн зөвлөлийн дарга нарын оролцуулснаараа онцлог юм.

   "Хишиг өдөр"-өөр ахлагч нар албаныхаа хөгжил, шинэчлэлийн талаар санал солилцохын зэрэгцээ тус ангийн үйл ажиллагаа, бүтээлч ажилтай танилцаж, ахлагч нарын хобби үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нар "Ахлагчийн албаны өдөр"-өөр аймаг орон нутагтаа алба салбараа сурталчлах, залуу бүрэлдэхүүнийхээ албаны итгэл үнэмшил, урам зоригийг нь нэмэгдүүлэх чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Сургагч ахлагч Э.ЭРДЭНЭЦОГТ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109