• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРЧИН НӨХЦӨЛ, АР ТАЛ ХАНГАЛТТАЙ ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-11-05 11:59:34
Үзсэн: 179

ОРЧИН НӨХЦӨЛ, АР ТАЛ ХАНГАЛТТАЙ ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-11-05 11:59:34 Үзсэн: 179



    Зэвсэгт хүчний 256 дугаар анги 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан ирсэн дайчдын гэр бүлийг оролцуулсан “Цэргийн алба бидний бахархал” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав. Өдөрлөгөөр хугацаат цэргийн албаны орчин нөхцөл, шинэчлэл, ар тал хангалтыг танилцуулахын зэрэгцээ байлдагч, тэдний ар гэрийнхний дунд "Монголын нууц товчоо-Бидний бахархал" сэдвээр танин мэдэхүйн асуулт хариулт, волейболын нөхөрсөг тэмцээнийг явууллаа.

   Энэ үеэр аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн илтгэгч багш О.Батболд “Монгол цэрэг түүхийн хугацаанд” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэж, монгол цэргийн дайчин замнал түүхээр аялуулсан юм. Ангийн удирдлагууд шинэ дайчдын ар гэрийнхэнд ЗХЖШ-ын дэмжлэгээр хугацаат цэргийн албаны орчин нөхцөл, хангалт үйлчилгээг хэрхэн сайжруулсан талаараа танилцуулж, цэргийн хоолны амт чанараас ч хүргэсэн юм. “Батлан хамгаалах сэргэлт”-ийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдаа хувь хүний талд нь хэрхэн хөгжүүлэх талаар ч мөн мэдээлэл өглөө.

Дэслэгч Ц.СУГИРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109