• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙНХАН ТӨВ АЙМАГТ ...
Нийтэлсэн: 2020-10-29 10:14:05
Үзсэн: 149

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙНХАН ТӨВ АЙМАГТ ...
Нийтэлсэн: 2020-10-29 10:14:05 Үзсэн: 149



    Цэргийн гавьяаны улаан тугийн одон бөгөөд Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал орон нутагт шилжин байрласнаас хойших өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах нөхцөл, бололцоог хэрхэн сайжруулсантай танилцлаа. Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар болон Холбооны дарга, хурандаа О.Заяат нар албан тушаалтнуудын ажиллах орчин нөхцөлийг танилцуулж, ангийнхаа тохижилт, үйлчилгээнд санаа авах олон бүтээлч ажил байгааг дурдаж байсан юм. Цэргийн ууган ангиудын нэг, “Холбооны тусгай хороо” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 013 дугаар анги нь 2019 онд түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн юм.

Холбоочин дайчид 1929 онд байгуулагдсан холбооны тусгай сумангийн Ховд, Улиастай, Хэнтий, Баянтүмэнгийн цэргийн хороо, ангиудыг Цэргийн яамтай холбоогоор хангаж байсан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Зоргол”, “Хэрлэн-73”, “Говь-77”, 1979 оны хээрийн сургуулиудын холбоо, мэдээллийг амжилттай зохион байгуулж ирсэн түүхэн замналтай юм. Мөн орчин үед ч энэхүү замнал түүхээ үргэлжлүүлэн олон улсын болон хамтарсан сургуулиуд, энхийг сахиулах ажиллагаа, уралдаан тэмцээн гээд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээний бүх арга хэмжээний холбоо, мэдээллийг амжилттай зохион байгуулсаар яваа хамт олон юм. 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108