• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭМЦЭЭНД ДЭСЛЭГЧ Д.БАЯРМАГНАЙГААР АХЛУУЛСАН ДАЙЧИД ТЭРГҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-11-11 12:17:49
Үзсэн: 240

ТЭМЦЭЭНД ДЭСЛЭГЧ Д.БАЯРМАГНАЙГААР АХЛУУЛСАН ДАЙЧИД ТЭРГҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-11-11 12:17:49 Үзсэн: 240



   Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2024 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл болон оюуны эрэлт хэрэгцээг хангах, нийтийн биеийн тамир спортыг сурталчилж бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход чиглэсэн соёл хүмүүжлийн ажлыг дайчдын хүсэл сонирхолд нийцүүлэн тогтмол зохион байгуулж байна. Энэ удаад Сургалтын төвийнхөн шинэхэн дайчдын дунд нэг салаа рот, нэг баг хамт олон байхыг илэрхийлсэн “Бид нэг салааныхан” хөгжөөнт тэмцээн зохион байгуулж явууллаа.

    Тус тэмцээн нь АХА, шатар, олс таталт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй олс таталтын тэмцээнд ҮБХИС-ийн сонсогчид оролцсоноороо онцлог байв. Тэмцээний дүнгээр дэслэгч Д.Баярмагнай салааны захирагчтай II ротын I салаа бусдыгаа манлайлж, тэргүүн байр эзэллээ.

С.ЦЭГМЭД

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109