• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН АЛБАНЫХАА ХӨГЖИЛ, МАНЛАЙЛАЛД ХЭЗЭЭД АНХААРАХ БОЛНО
Нийтэлсэн: 2024-11-11 12:25:09
Үзсэн: 210

АХЛАГЧИЙН АЛБАНЫХАА ХӨГЖИЛ, МАНЛАЙЛАЛД ХЭЗЭЭД АНХААРАХ БОЛНО
Нийтэлсэн: 2024-11-11 12:25:09 Үзсэн: 210



     Монгол Улсад “Ахлагчийн албаны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 09-ний өдөр тэмдэглэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Бидний бахархалт алба” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж, үүнд чиглэсэн олон талт ажлыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран хэрэгжүүлснийг онцлоод Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлж буй ахлагч нарынхаа хөгжил, манлайлалд онцгой анхаарч буйгаа дурдлаа.

    Мөн тэрээр Хуурай замын цэрэг хэмээх хазайлгаж боломгүй эцгийн алдар шиг үнэ цэнтэй, үнэ хүндтэй бахархам албанд үүрэг гүйцэтгэж буй ахлагчийн бүрэлдэхүүнд тэмдэглэлт өдрийн баярын мэндийг дэвшүүлж, ажил гүйцэтгэж, итгэл даах чадвар, бүтээлч хандлага, ёс зүй, сахилга хариуцлагаараа манлайлж явахыг захилаа.

    Үүний дараа Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах хүрээнд зохион байгуулагдсан ажлуудын талаар танилцуулга хийж, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас саяхан зохион байгуулагдсан “Иргэн цэргийн харилцаа” сургалтын талаар түүний оролцогчийн нэг ахлагч Г.Мөнхжин мэдээлэл хүргэв.

   Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга тушаалаар тус командлалын Удирдлагын байрын авто тээврийн засварын тасгийн жолооч, ахлах ахлагч Э.Мөнхбаатар ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Мэдээллийн аюулгүй байдлын албаны шифрлэгч дэд ахлагч Т.Баярсайхан, Удирдлагын байрын гранатомётчин дэд ахлагч А.Гарифолла, дэд ахлагч Б.Баярбилэг нар албан тушаалын зэрэглэлийн дагуу ахлагч цол хүртсэнийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

   “Ахлагчийн албаны өдөр”-өөр командлалын ахлагч нар хамт олондоо зориулж хэд хэдэн бүтээлч ажил өрнүүлсэн нь тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэхээр чийрэгжүүлэх танхимд “Дартс”, “Гардан тулаан”, “Туухай өргөлт”-ийн тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, бэлэг барив. "Ахлагчийн хөгжлийн төв"-ийн дарга тэргүүн ахлагч А.Баяртогтох бие бүрэлдэхүүний эерэг дулаан уур амьсгалыг улам бэхжүүлсэн хөгжөөнт тоглоом зохиож, шилдгүүдийг ч шалгарууллаа.

    Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх нэгдүгээр салбарын эрхлэгч Н.Эрдэнэбилэг, номын санч Д.Сарантуяа нар ховор бүтээлүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн бөгөөд алба хаагч бүрт уншигчийн карт нээж, тэдэнд “Еврейчүүдийн онцлог”, “Цагаан бээлий” зэрэг орчуулгын сор номуудыг гэртээ унших боломжтойгоор өглөө.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109