• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЭР ЦЭРЭГ БАЙЖ ҮЗЭХ СЭН" ГЭСЭЭР ТЭР ХҮССЭН АЛБАНДАА ИРЖЭЭ
Нийтэлсэн: 2024-11-08 12:33:56
Үзсэн: 22

"ЭР ЦЭРЭГ БАЙЖ ҮЗЭХ СЭН" ГЭСЭЭР ТЭР ХҮССЭН АЛБАНДАА ИРЖЭЭ
Нийтэлсэн: 2024-11-08 12:33:56 Үзсэн: 22



   “Би цэрэг болмоор байна”, “Намайг цэрэг татлагаас хасчих вий. Хасагдалгүй тэнцэх талаар зөвлөгөө өгөөч, болох уу” гэсэн захидлыг 2024 оны хоёрдугаар ээлжийн цэргийн татлага эхлэхээс хоёр сарын өмнө энэхүү цахим хаягаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат А.Энхсайхан гэдэг залуу ирүүлсэн байв. Тэр Зэвсэгт хүчний аль ч ангид алба хаахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Эх орны цэрэг байж үзэх сэн. Ээж, аавдаа хүүгээрээ бахархах сэтгэлийг үлдээгээд цэргийн ангийн хашаагаар орж үзэх сэн. Эгнэж зогсоод уухай хашгирах сан, эцгийн алдрыг эх орныхоо өмнө бадраах сан. Эр цэрэг байх мэдрэмжийг л мэдрэх сэн” гэж бас бичсэн байлаа.

   Аз тохиож, хугацаат цэргийн албыг зорилгоо болгосон А.Энхсайхан хүсэл мөрөөдлөө биелүүлж, торгон цэргүүдийн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирж, албаа хааж байгаа тухай мэдээлэл байна. Нөхдийнхөө хамт мөрөөдөл дүүрэн гүйж яваа дуулдлаа. Орчин үеийн залуусын соёл цэргийн албанд өөрийн хүсэл сонирхлоор ирэх нь болсноороо эрхгүй ялгарч байх шиг ээ. Хайрт ижийнхээ урласан цэнхэр дээлээ дүрэмт хувцсаараа сольж, тэргүүндээ соёмботой малгайгаа залж, эх орны цэрэг байхын гайхамшигтай мэдрэмжийг энэ цаг үед мэдэрч яваа танаар бид бахархаж байна. Эр цэрэгтэйдээ эх орон элэг бүтэн байдаг юм...

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109