• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ"-ООР ХУРАНДАА Т.АНУХАТАН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-12-03 16:14:40
Үзсэн: 137

"ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ"-ООР ХУРАНДАА Т.АНУХАТАН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-12-03 16:14:40 Үзсэн: 137



     Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсээс жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр"-өөр Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Төрлийн цэргийн командлалын харьяа нэгтгэл, анги, салбаруудын нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудаас тухайн жилд хамгийн үр бүтээлтэй ажилласан  алба хаагчдыг онцлон шилдгээр шалгаруулдаг уламжлалтай.

    Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсэж хөгжсөний 113 жилийн ойтой энэ жилийн хувьд “Зэвсэгт хүчний шилдгийн шилдэг нягтлан бодогч”-оор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Т.Анухатан тодорч, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр нягтлан бодогч Л.Баянзул, Б.Нямхүү нар шагнагдсан байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109