• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОН СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2024-12-03 16:24:33
Үзсэн: 91

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОН СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2024-12-03 16:24:33 Үзсэн: 91



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангиудтайгаа 2024 оны гүйцэтгэлийн тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хурлаар нэгтгэл, ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлийн талаарх нэгдсэн мэдээллийг сонсохын зэрэгцээ салбар зөвлөлүүдийн ажлын тайлантай танилцаж байна. Хурлыг тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат, Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар, төрөл мэргэжлийн цэргийн офицер дэд хурандаа М.Гантулга нарын албаныхан удирдан явуулж байгаа юм.

   Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний ХШҮГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд тус газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч дэд хурандаа С.Зоригтбаатар “Галын аюулгүй байдал” сэдвээр командлалын бүрэлдэхүүнд сургалт явууллаа. Сургалтаар галын аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдлэг олгож, гал унтраагуурыг ашиглах зааврыг хүргэж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг болохыг захилаа.

    Ялангуяа гал унтраагуурыг удаан хугацаанд ашиглахын тулд тогтмол хугацаанд сэгсэрч, сүүдэр газарт тавихыг сануулж, ажлын байр, ахуйн орчиндоо цахилгааны аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг ч дурдлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109